Хүүхэд өсвөр үеийнхэнд эх оронч үзэл,эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх,бие даасан байдал,оролцоог нь дэмжих,бүтээлч сэтгэлгээтэй,оюунлаг,өрсөлдөх чадвартай,иргэнийг бэлтгэх, хөтөлбөрийг арга зүйг орон нутагт түгээн дэлгэрүүлэх,хэрэгжилтийг хангах зорилготой "Эх орон-36” хөтөлбөрийн үйл ажиллагааг Улсын тэргүүний шилдэг менежменттэй "Хан –Уул” цогцолбор сургуульд амжилттай зохион байгууллаа.
Улсын тэргүүний 1,5, аймгийн тэргүүний 8,11, 2,6,12,”Шинэ зуун”,”Хан-Уул”,”Шинэ хөгжил” цогцолбор,Баянтүмэн сумын ЕБС-ын 150 гаруй сурагч,10 гаруй багш нар хамрагдлаа. Хамтран зохион байгуулагчаар Хүүхэд ,гэр бүл хөгжлийн хэлтэс,Онцгой байдлын хэлтэс,Дорнод аймгийн цагдаагийн газар,Аймгийн Улаан загалмайн хороо,Дорнод аймгийн Скаутын зөвлөл, "Хан-Уул”,”Шинэ хөгжил "цогцолбор сургууль,”Энх” зуслан,Хилийн цэргийн 0132-р анги хамтран оролцлоо.
"Эх орон-8” хөтөлбөрийг сургалтын багийн хамт олон тусгай хөтөлбөрийг дагуу явууллаа.Хөдөө орон нутагт хөтөлбөрөө сумын нийгмийн ажилтнаар дамжуулан сургалтыг явуулсан бөгөөд цаашдаа хүүхдийн зуслан түшиглэн үргэлжлүүлэн явуулахаар төлөвлөж байгаа аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих