БОЭТ нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, шуурхай хүргэх үүднээс 7058-2277, 7058-2299 дугаарын утсаар аймаг, сумын иргэдэд Цаг товлох үйлчилгээг үзүүлж байна.
Иргэд БОЭТ-ийн оношилгооны хэсэгт 7058-2299, Чих, Хамар хоолой, Дотоод шүүрлийн үзлэг эмчилгээний амбулаторийн хэсэгт 7058-2277 дугаарын утсанд ажлын өдрүүдэд 11:00-16:00 цагийн хооронд холбогдон дугаар авах боломжтой.
Ингэснээр эмнэлэгт өглөө бүр урт дараалал үүсэж, ачаалал ихэсгэхгүйн дээр иргэд, үйлчлүүлэгчдийн цаг завыг хэмнэнэ.
Харин утсаар цаг авсан иргэд дараах зүйлийг анхаарах шаардлагатай.
Товлосон цагаас 30 минутын өмнө бүртгэл дээр ирж амбулаториор эмчлүүлэгчийн картанд тэмдэглэл хийлгэснээр үйлчилгээ баталгаажна.
Хэрэв цаг авсан хугацаандаа ирж амжихгүй бол урьдчилан мэдэгдэх хэрэгтэй.
Мөн дээрх дугаараар үйлчлүүлсэн иргэдэд 3-5 хоногийн дараа авсан цагтаа ирж үйлчлүүлэхийг сануулах үйлчилгээг явуулж байгаа ажээ.
Үйлчлүүлэгч та
Өөрийн биеэр болон утсаар эмчид үзүүлэх дугаарыг хөтөч сувилагчаас авч үйлчлүүлнэ. Ингэхдээ та доорхи зүйлсийг бүрдүүлж ирнэ:
- Эрүүл мэндийн даатгалын дэвтэр (шимтгэл төлсөн байна)
- Өвчний карт /үзлэг, оношилгоо хийлгэх эмчийн заалтыг тодорхой бичсэн байна/
- Анхан шатны өрхийн эмчийн бичиг, сумын эрүүл мэндийн төвийн эмчээс шатлал хооронд шилжүүлэх 13 А маягт
Байршил:
1.Амбулаторийн хэсэгт / 7058-2277/
- Шүд-1, 2, 3 Жич:Шүдний үзлэгийн номерийг өөрийн биеэр ирж авна.
- Эрүү нүүр
- Чих хамар хоолой-1,2
- Дотоод шүүрлийн булчирхайн кабинет
- Сэргээн засах /8 кабинет/
2.Дүрс оношилгооны хэсэгт /7058-2299/
- ЭХО-1, 2 кабинет
- Уян дуран кабинет
- Рентген зураг авах
- Рентген харалт
- Компьютер томограф /одоогоор ажиллахгүй байгаа/
- Мэс засал кабинет
- Гэмтэл кабинет
- Эх нярайн алсын зайн кабинет
- Эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх 1, 2, 3 кабинет
- Бөөр кабинет
- Доторын кабинет
- Зүрх судас кабинет
- Зүрхний ЭХО кабинет
- Нүдний кабинет
- Мэдрэлийн кабинетууд /17 кабинет/
3.Бусад:
- Хүүхэд
- Арьс
- Хавдар
- Халдварт
- Сүрьеэ
- Сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг нь тасаг тус бүр дээрээ зохицуулагдана.
Амбулаторийн үзлэг үйлчилгээ нь
Даваа-Баасан гаригт 08 – 16 цаг хүртэл ажиллаж байна. Дүрс оношилгооны тасаг 08-14 цаг хүртэл ажиллаж байна.
Үйлчилгээний талаарх санал, хүсэлт хүлээн авах утас: 7058-4541
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих