МАХН-ын дарга Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд дэвшинэ хэмээн цам харайсан ч хуулийн өмнө хүчин мөхөсдөж, хоёр дахь хувилбараа ажил хэрэг болгов. Өөрөөр хэлбэл өчигдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 16-ны үдэш, сүүлийн боломжоо ашиглахаар МАХН-ын бага хурлаа зарлаж, даган баясаж, түшиж тулж ирсэн нөхдийнхөө нүдэнд нулимс хуралдуулан байж ХҮН-ыг бужигнуулаад хөөгдсөн "Босоо" "Хиншүү" гэгддэг С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд сойхоор болсон. Өнөөх "Босоо" С.Ганбаатар нь тэр даруйдаа бичиг цаас үйлдэж гүйгээд "МАНАН-г цаазлана" хэмээн дүвчигнэсээр хуулийн хугацаа дуусахаас өмнө амжиж, бичиг баримтаа СЕХ-нд хүлээлгэн өгсөн. Өнөөдөр СЕХ эрх үүргийнхээ дагуу С.Ганбаатарыг бүртгэсэн эсэхээ зарлах юм.
Харин Босоо С.Ганбаатарыг СЕХ бүртгэх үү гэдэг асуудал тодоор тавигдаж эхлэв. Учир нь С.Ганбаатар МАХН-ын гишүүн биш юм. Тиймээс Сонгуулийн тухай хуулийн 143.1.2-ыг зөрчи, МАХН-аас нэр дэвшихээр болсон гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, С.Ганбаатар нь МАХН-ын гишүүн биш тул ерөнхийлөгчид нэр дэвших эрх зүйн үндэслэл байхгүй юм. Тиймээс СЕХ-ноос С.Ганбаатарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах бүрэн үндэслэлтэй аж.
24news.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23764
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих