2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Номинт багийн ИНХ-д сумын ИТХ-ын дарга Д.Тэгшээ , Засаг дарга Б,Баттулга нар үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш хийж хэрэгжүүлсэн ажил болон сумын цаг үеийн мэдээлэл хийж иргэдийн асуултанд хариулт өглөө. МЭҮТ-ийн дарга Г.Содмэргэн, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Дэлгэрмаа, Татвар хураагч Б.Цэцэгдэлгэр, Нийгмийн даатгалын байцаагч Б.Баяр нар иргэдэд товч мэдээлэл хийж сонирхсон асуултанд хариулт өгч ажиллалаа. Цэцэрлэгийн эрхлэгч Л.Цогзолмаа цаг үеийн мэдээлэл өгч, Хүн эмнэлэгийн нийгмийн ажилтан Ч.Мөнхцэцэг сургалт явуулж, сувилагч Д.Насанцэцэг, чийрэгжүүлэлтийн арга зүйч Ц.Балжидмаа нар эрүүл мэндийн үйлчилгээ болон чийрэгжүүлэлтийн судалгаа хийв. Соёлын төвийн эрхлэгч Л.Ганболд, номын санч Ж.Жавзмаа, Хөгжмийн багш Ю.Саранхуяг нар нүүдлийн номын сангаар үйлчилж, урлагын арга хэмжээ зохион байгуулав.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23769
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих