Аймгийн ЭМГ-аас өчигдөр хүүхдийн байгууллагад халдварт өвчин голомтлон гарахаас урьдчилан сэргийлэх, хүүхдийн байгууллагын эмч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, голомтын арга хэмжээг цаг алдалгүй авах аргад сургах зорилгоор голомтын халдваргүйтгэл хийх үзүүлэх сургуулилт зохион байгуулжээ.
Энэхүү арга хэмжээ Хэрлэн сумын 2 дугаар цэцэрлэг дээр болсон бөгөөд Хэрлэн сумын 1, 2, 4, 6, 7, 9, 10, 11, 12, 15, Азтай бүжин, Дорнод түшиц, Шинэ хөгжил цэцэрлэгүүдийн эмч нар оролцсон байна.
Үзүүлэх сургалт нь бүлгээр ажиллуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг газар дээр нь бодитоор өгч, халдварт өвчинтэй холбоотой хэрэгжиж байгаа тушаал журмуудыг танилцуулсан хүртээмжтэй сургалт боллоо гэж Эрүүл мэндийн салбарынхан ярьж байна.
Үзүүлэх сургуульд оролцогсод
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих