Өсвөр үеийн 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Хөвсгөл аймагт зохион байгуулагдлаа. Тэмцээнд Монгол улсын 21 аймаг, нийглэлийн 9 дүүрэг, клуб, дэвжээ, спорт хороодын 70 багийн эрэгтэй 380, эмэгтэй 260, нийт 640 тамирчин өрсөлдлөө.
Дорнод аймгаас бүсээс шалгарсан эрэгтэй 16, эмэгтэй 12, нийт 28 тамирчин, 4 багшийн хамт оролцож 30 кг-ийн жинд Б.Баяржаргал мөнгөн медаль, 46 кг-ийн жинд Г.Төрхүү хүрэл медаль хүртлээ.
Мөн Улаанбаатар хотноо 05-р сарын 02-04-ний өдрүүдэд болсон "KHUCH CUP 2017” жүдо бөхийн өсвөр үеийн азийн нээлттэй тэмцээнд хот, хөдөөгийн болон ОХУ-ын Саха улсын Якут хотын 2 баг нийт 41 байгууллагын 656 тамирчин өрсөлдсөнөөс Дорнод аймгийн тамирчин 46 кг Г.Төрхүү алт, 50 кг Б.Мөнхтэмүүжин 40 кг Б.Наранчимэг мөнгөн медаль, +90 кг Б.Эрхэмбаяр хүрэл медаль тус тус хүртэж, багийн дүнгээр 5-р байранд шалгарлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих