ХОНКОНГ. /SouthChinaMorningPost/. Морины уралдааны мэргэжлийн лиг байгуулж, мөрийтэй тоглохыг хуулиар зөвшөөрөх Монголын төлөвлөгөөнд шууд холбогдох зорилго Хонконгийн морин тойруулгын клубт (ХМТК) байхгүй.
Манай улс "морин тойруулгын клубын үйл
ажиллагаа” явуулах хүсэлтэй байгаа гэж Монголын сайдын хэлснийг иш
татсан мэдээллийг ХМТК-ын тэргүүн Винфрид Энгелбречт-Бресжес ойшоогоогүй
байна.
"Азийн морин уралдааны холбооны /АМУХ/ өөр нэг гишүүн морин
уралдааныг хөгжүүлэхийг хүсч байгаа нь сайн хэрэг. АМУХ туслах ч ХМТК-ын
хувьд шууд холбогдох төлөвлөгөө байхгүй” гэж Винфрид Энгелбречт-Бресжес
хэлэв.
"Азийн морин тойруулгын уралдааны бизнесийн зах зээлээс хувь
эзэмших боломжтой болохын тулд морин тойруулгын клубын үйл ажиллагаа
явуулах хууль, эрх зүйн орчныг бий болгохыг бид зорьж байна. Ойрын
гурван сарын дотор энэ тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина гэж
найдаж байна. Бид хууль боловсруулахдаа Хонконгийн морин тойруулгын
уралдааны клубын дүрмийг барьсан" гэж Монголын Соёл, спорт, аялал
жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл хэлсэн тухай "Bloomberg" мэдээлсэн юм.
Нийслэл
Улаанбаатараас урагш 54 км зайтай орших, шинэ нисэх буудал барьж буй
газарт Монгол Улс морин тойруулга барихыг хүсч байгаа аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих