Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны дэргэдэх, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хүрээлэнтэй хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэлт, оролцоо” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд тус сэдвээр 2017 оны 05 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд эрүүл мэндийн салбарын ажилчид, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилчид болон эцэг эхчүүдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой сургалтыг хоёр өдрийн турш сургалтыг зохион байгууллаа.
Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, эрт арга хэмжээг авч чадсанаар хөгжлийн бэрхшээлийг 30 хувиар бууруулдаг. Иймээс хөгжлийн бэрхшээлийн эрт үеийн талаарх ойлголтыг зөвхөн, эмнэлгийн ажилчдад хүргэхээс гадна эцэг, эх сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилчдад хүргэх шаардлагатай байдаг байна.
Монгол Улсын нийт хүн амын 4 хувь буюу 120,000 орчим хүн хөгжлийн бэрхшээлтэй хэмээн бүртгэгдсэн байдгаас 0-оос 3 насны 1967 хүүхэд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдэгдэлд нийт хүн амын 10-15 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг бөгөөд манай орны хувьд хүүхдийг эрт илрүүлэх үйл ажиллагаа дутагдалтай байдаг байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих