Тус аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Татварын хэлтсийн "Цахим өрөө”-гөө "Сэтгэл ханамжийн тєв” болгон тохижуулсан байна.
Нээлтийн ажиллагаанд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Зоригтбаатар, Аймгийн засаг даргын орлогч М.Бадамсүрэн, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Н.Базаррагчаа нар оролцожээ. Тус "Сэтгэл ханамжийн төв”-ийг түшиглэн "Ирээдүйн татвар төлөгч” хүүхдийн тоглоомын өрөөг байгууллагын нийт албан хаагчдын санаачилга, хөрөнгөөр шинээр тохижуулсан нь татвар төлөгчдөд үйлчлэх ая тухтай орчинг бүрдүүлсэн, татвар төлөгчдийн талархлыг хүлээсэн үйл явдал болсон байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих