Халхын
голын дайны ялалтын 75 жилийн ой, Дорнод аймаг дахь Политөхникийн
коллеж үүсэн байгуулагдсаны 90 жил, Онцгой байдлын байгууллага үүсэн
байгуулагдсаны 10 жилийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулиудын дунд
зохион байгуулагдах цэрэг, спортын ‘ДӨЛ’ тоглолт Тусгаар тогтнолын
талбайд болсон юм.Хэрлэн сумын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах
ангийн сурагчид Дорнод Политехникийн коллеж, Мэргэжлийн ургалт
үйлдвэрлэлийн төвийн нийт 12 баг тамирчин хүүхдүүд оролцсон юм.Хоёр
өдөр үргэлжилсэн тэмцээн эхний өдөр зэвсэгтэй зэвсэггүй жагсаалын
бэлтгэл,АКМ бууны задаргаа,Халхголын байлдааны тухай асуултын тэмцээн
болсон бол тэмцээний хоёр дахь өдөр мөлхөлт,хөнөөлийн голомтоос хүн
зөөвөрлөх,байр зүй,гранат шидэх гэсэн төрлүүдтэй 3-н км-н марш тактикийн
тэмцээнээр үргэлжилж тэмцээний дүн гарахад Шинэ хөгжил цогцолбор
сургуулийн баг түрүүлж МСҮТ-н баг,1-р сургуулийн багууд эхний байруудыг
эзэлсэн юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих