Тун удахгүй Sotheby’s дуудлага худалдаан дээр 10 фунт стерлингээр худалдаж авсан, 26,27 карат жинтэй бриллиантан шигтгээтэй бөгжийг тавихаар болжээ. Энэ бөгж 350 мянган фунт стерлингийн үнэ хүрэх төлөвтэй байна. Үнэт чулууг эзэмшигч эмэгтэй энэ бөгжийг 30 орчим жилийн тэртээ Лондон хотын хар зах дээрээс худалдаж авчээ.
XIX зууны үеийн хэв загварын бүтээц үнэт чулууны өнгийг гялтгануулаагүй учраас эмэгтэй жинхэнэ бриллиантан шигтгээтэй бөгж гэдгийг нь мэдээгүй аж. Саяхан үнэт эдлэлийн үнэлгээчнээс бөгжнийхөө үнэ цэнийг олж мэдээд эмэгтэй дуудлага худалдаа зохион байгуулагчдад ханджээ. Дуудлага худалдаа ирэх сарын 07-ны өдөр болох юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23862
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих