Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн олборлолтын 21-р талбайд осол гарч, нэг залуу амиа алджээ.
Тодруулбал энэ сарын 19-ний орой тус компанийн оператор залуу тогонд цохиулан нас барсан байна. Нас барсан залуугийн тухайд 23 настай Дорнод аймгийн Халхгол сумын харьяат нэгэн байжээ. Дорнод аймгийн Политехникийн коллежийг төгсөж, тус компанид ороод удаагүй байсан аж.
Одоогоор уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих