Алтны арилжаанаас үүсэлтэй нэр бүхий компанийн хариуцах авлагыг эрсдэлийн сангаас хаасан талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн зарим цахим хуудсанд гарч байгаатай холбогдуулан Монголбанкны зүгээс дараах тайлбарыг өглөө. Тодруулбал,
"2001-2007 оны хооронд Монголбанкнаас алт олборлогч Монполимет, Эрдэс холдинг, Монгол газар, Хайлааст зэрэг компаниудтай алтны үнийн огцом өөрчлөлтөөс сэргийлэх, компаниудын үйл ажиллагааны хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор тэдний өгсөн захиалгын дагуу алт худалдах, худалдан авах нөхцөлтэй алтны үнэд суурилсан санхүүгийн үүсмэл хэрэгсэлийн хэлцлийг гадаадын банк, санхүүгийн байгууллагатай хийсэн бөгөөд тухайн үеийн Монголбанкны удирдлага, компани аль аль нь хууль тогтоомж, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж Монголбанкинд алдагдал үүссэн.
Дээрх хэлцлээр Монполимет компанийн 882.7 сая төгрөг, 3.9 сая ам.доллар, Эрдэс холдинг компанийн 36.8 сая төгрөг, 7.2 сая ам.доллар; Хайлааст компанийн 87.9 сая төгрөг, 1.78 сая ам.доллар; Монгол газар компанийн 513.6 сая төгрөг, 5.06 сая ам.долларын өр төлбөр тус тус Монголбанкинд бүртгэлтэй байгаа болно.
Монголбанк уг өр төлбөртэй холбоотой хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэх чиглэл баримтлан ажиллаж байна. Монполимет компанийн хариуцах төлбөртэй холбоотой Монголбанкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул Монголбанк холбогдох хууль тогтоомжийн дагуу эрсдэлийн сангаас хаасан. Бусад компанийн өр төлбөрийг авлага барагдуулах үйл ажиллагааны хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхээр хянан шийдвэрлүүлэх үйл ажиллагаа явагдаж байна" гэлээ.
Б.Анир
МОНГОЛБАНК
http://www.zaluu.com/read/13579egcc
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих