БНХАУ-н ӨМӨЗО-ны Хянган аймгийн Засаг дарга Дү Шүэжүнь тэргүүтэй Хянган аймгийн төлөөлөгчид манай аймагт ажлын айлчлал хийлээ.Хянган аймгийн Засаг захиргааны нарийн бичгийн дэд дарга,Гадаад харилцаа,боомтын албаны дарга Ү Чанчин, Хянган аймгийн Өөрчлөлт шинчлэл хөгжлийн хорооны дарга,Хөдөө аж ахуйн товчоон дарга,Аялал жуулчлалын товчоон дарга Хянган аймгийн Рашаант хотын удирдлагууд айлчлалын бүрэлддэхүүнд хүрэлцэн ирсэн юм.Хянган аймгийн Засаг дарга томилогдоод нэг жил болж байгаа бөгөөд манай аймагт анх удаа ажлын айлчлал хийж байгаа юм.
Хянган аймгийн Засаг дарга Дү Шүэжинь болон албаны хүмүүсийг аймгийн Засаг дарга С.Ганбат болон аймгийн Засаг даргын орлогч М.Бадамсүрэн, АЗДТГ-н дарга П.Бат-Өлзий болон аймгийн удирдлагууд Чойбалсан хотын Засаг дарга удирдлагууд хүлээн авч уулзсан юм.Албан ёсны ажил хэргийн уулзалтаар хоёр аймгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа хамтран ажиллах талаар санал солилцсон юм.Уулзалтын үеэр манай аймгийн зүгээс аялал жуулчлал, боловсрол ,эрүүл мэнд, дэд бүтэц байгаль орчин, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын талаар хамтран ажиллах санал гаргасныг Хянган аймгийн тал нааштайгаар хүлээн авсан юм.
Энд хамгийн гол яригдаж хөндөгдсөн сэдэв нь Сүмбэр Рашаантын хилийн боомтын асуудал байсан юм.Талууд Сүмбэр Рашаантын хилийн боомтоос Халхгол сум хүртэл 85 км автозам барих тухай,түүний хөрөнгийн асуудал мөн замаа барихдаа аялал жуулчлалын маршруттай хэрхэн уялдуулан барих тухай хэлэлцээд энэ тухай судалгаа шинжилгээ явуулах ажлын хэсгийг хамтран байгуулахаар боллоо.
Мөн энэ бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хил гааль, виз зөвшөөрөл, ямар тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх зэрэг дахин нягтлах засгийн газар хоорондын асуудлуудыг дээд газрууддаа тавьж хөөцөлдөх зэрэг олон асуудлыг ярилцсан юм. Ирэх 6-р сард аймгийн Засаг дарга С.Ганбатыг Хянган аймагт албан айлчлал хийхийг урьсан бөгөөд энэ үеэр дээрхи асуудлуудаар дахин ярилцан тохиролцоонд хүрэхээр боллоо.
Аймгийн ЗДТГ-ын ОНХА
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих