Аймгийн Засаг даргын санаачилгаар Олон нийтийн амралт, чөлөөт цагийн газруудад утасгүй интернетийн орчинг бүрдүүлэх зорилгоор 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Тусгаар тогтнолын талбай, Найрамдал цэцэрлэгт хүрээлэн, Спортын ордон, Аз жаргалын талбай /төв/, Хөгжимт драмын театр, Матад сумын төвийн цэцэрлэгт хүрээлэн, Чойбалсан сумын төв маршал Х.Чойбалсангийн хөшөөтэй талбайн орчимд үнэгүй интернет Wi Fi үйлчилгээг иргэддээ үзүүлж эхэллээ.
Энэхүү үйлчилгээ нь 100м-ийн тойрогт үйлчлэх ба гадна талбайд зуны улиралд /6-9/, дотор Спортын ордон, Хөгжимт драмын театрт жилийн турш ажиллах юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих