Ингэхдээ Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл, Дорнод аймгийн Нутгийн зөвлөл, Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлүүд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна.
Уг ёслолын ажиллагаагаар Зүүн бүсийн аймгуудын Нутгийн зөвлөлүүд хамтын ажиллагааны дараах зорилтуудыг тавьж ажиллахаар боллоо. Үүнд:
- Зүүн бүсийн аймгуудын Нутгийн зөвлөлүүд нэгдэж, бүс нутгийнхаа хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлэх,
- Аймаг, сум орон нутаг тус бүрийн хөгжлийн онцлогыг хооронд нь уялдуулах, хил орчмын бүс нутгийн давуу талыг ашиглах, түүх соёл, уламжлалыг хөгжүүлэх;
- Олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдан зам харилцаа дэд бүтцийг байгуулах;
- Үндэстэн дамжсан худалдаа, бизнес, аялал жуучлал хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг болно.
Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн даргаар С.Билэгсайхан, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн даргаар Л.Оюун-Эрдэнэ, Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн даргаар Ч.Улаан нар ажиллаж байна.
Dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих