УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
Үүний дараа Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 61 саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулахад 24 санал нь гишүүдийн олонхийн дэмжлэг авч, 37 нь санал нь дэмжигдээгүй аж. Иймээс эхлээд Байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив.
Тухайлбал, тогтоолын төслийн хавсралтын 5 дугаар зорилтод "Багануурын ДЦС-ыг барих ажлыг үргэлжлүүлэх” гэж; хавсралтын 10 дугаар зорилтод "зарим их, дээд сургуулиудыг Дархан-Уул, Орхон, Багануур, Сэлэнгэ аймагт нүүлгэн шилжүүлж, ажлыг эхлүүлэх,” гэж тус тус нэмэхээр тогтов. Мөн тогтоолын төслийн хавсралтын 1 дүгээр зорилтод "Үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнесийн таатай орчныг сайжруулах, жижиг зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар 45000 ажлын байр шинээр бий болгох.” гэж; хавсралтын 14 дүгээр зорилтод "Их, дээд сургууль, МСҮТөв төгсөгчдөд өөрт бий болгосон ур чадвартаа түшиглэн ажлын байр, орлоготой болгох гарааны бизнесийн дэмжлэг үзүүлэх тоног төхөөрөмж лизингээр олгох хөтөлбөр хэрэгжүүлэх.” гэж; хавсралтын 13 дугаар зорилтод "Иргэн бүрийг жилд 1 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах бодлогыг үе шаттай хэрэгжүүлж эхлүүлэх.” гэж тус тус нэмэхээр боллоо.
Түүнчлэн тогтоолын төслийн хавсралтын 1 дүгээр зорилтод "Бизнес эрхлэлтийн санхүүгийн зардлыг бууруулах бодлого хэрэгжүүлэх”; "Хөрөнгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, олон нийтийн оролцоог хангах эрх зүйн орчныг сайжруулах”; "Засгийн газрын гадаад зээлийн үйлчилгээний төлбөрийг бууруулах хөтөлбөр боловсруулах”; "Үндэсний хэмнэлтийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх” гэж тус тус нэмэхээр тогтов.
Дараа нь тогтоолын төслийн талаар Байнгын хорооноос дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлсэн ч гишүүдийн ирц хангалтгүй байсан тул хуралдаан даргалагч чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулсан юм.
Чуулганы үдээс хойшхи хуралдаан 15 цагт эхэлж, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, Приус буюу хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 100 хувь тэглэхээр шийдвэрлэлээ.

dornod.net
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24044
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих