Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Аялал жуулчлалын холбооноос "УЛААНБААТАР 2017" үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулсан билээ.
Тус үзэсгэлэнд ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ болон Аялал жуулчлалын бизнес эрхлэгчидтэйгээ хамтран оролцсон байна.
Манай аймгийн Аялал жуулчлалын бизнес эрхлэгчид гадаад, дотоодын аялагч жуулчдад зориулсан Аялал жуулчлалын 4 бүтээгдэхүүнийг бэлтгэн оролцсон бөгөөд дотоодын аялагч жуулчдад Халхын гол-Буйр нуурын аяллыг, Гадаадын аялагчдад Шувуу ажиглах, Спорт загасчлал, түүнчлэн Хэрлэн голоор завьтай урсаж, мориор аялах адал явдалт аяллыг санал болгож, ганзага дүүрэн ирсэн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих