Жолооч нар, тэр дундаа такси, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид эрүүл мэнддээ цаг гаргаж, эмнэлгээр явах боломж хомс байдаг. Иймээс эдгээр иргэдийг өнгөрсөн бааасан гарагт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эмнэлгийн урьдчилсан үзлэг шинжилгээнд хамруулсан байна.
Үзлэгт Чойбалсан хотын 86 жолооч хамрагдсан бөгөөд эмчилгээ шаардлагатай жолооч нарыг эмнэлгийн хяналтад авахаар болжээ. Үүнд
Зүрх судасны эмчийн үзлэгт 59 , зүрхний цахилгаан бичлэгт 48 иргэн тус тус хамрагдаж зүрхний цусан хангамжийн алдагдалтай 21 иргэнийг илрүүлж эмчилгээнд хамруулжээ. Түүнчлэн Хэвлийн хөндийн ЭХО үзлэгт 61 иргэн үзүүлснээс 2 хавдар төст үүсгэвэртэй ба цөсний хүүдийн үрэвсэлтэй 18 иргэн, элэгний үрэвсэлтэй 10 , нойр булчирхайн үрэвсэлтэй 10, бөөрний үрэвсэлтэй 18 иргэнийг тус тус илрүүлэн эмчилгээний зөвлөгөө өгсөн байна.
• C вирусын шинжилгээ 81 иргэн хамрагдсанаас 7 эерэг гарч эмчилгээнд хамруулахаар төлөвлөжээ.
• Эрүүл цус аяны шинжилгээнд 56 иргэн хамрагдсан.
• Нүдний эмчийн үзлэгт 62 иргэн хамрагдаж нүдний угт өөрчлөлттэй 18 иргэнийг хяналтанд авсан.
• Дотрын эмчийн үзлэгт 59 иргэн хамрагдсанаас 36% нь артерын даралт
ихтэй байсныг илрүүлэн зөвлөгөө өгч эмчилгээ бичиж өгсөн байна.
dornod.net

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих