Италийн
хөлбөмбөгийн дээд лиг "Сери А”-гаас улирлын төгсгөлд хамгийн муу амжилт
үзүүлсэн хөлбөмбөгчинд "Алтан хогийн сав” хэмээх шагнал гардуулдаг.
Мэдээж хамтран зүтгэгчдээ манлайлж, багийнхаа тоглолтод чухал үүрэг
гүйцэтгэх ёстой тоглогч чадварлаг тоглолт гаргаж чадахгүй, багаа доош
чирвэл ийм шагнал гарддаг. Үнэндээ үүнийг улстөрд нэвтрүүлбэл дөрвөн
жилийн төгсгөлд "Алтан хогийн сав”-ын эзэнг тодруулах хэрэг гарна.
Тэгэхээр бусдыгаа удирдаж, амжилт гаргах ёстой ч ажлаа даанч дутуу
хийдэг Ерөнхий сайд Н.Алтанхуяг дээрх шагналын эзнээр тодроно. Өөрөөр
хэлбэл, иргэдийнхээ итгэлийг алдсан хамгийн том албан тушаалтан нь
Ерөнхий сайд Н.Алтанхуяг. Ерөнхий сайд Н.Алтанхуяг яг дээрх
хөлбөмбөгчингийн адил хийх ёстой ажлаа хийж чадахгүй байж хамгийн өндөр
хангамж авч, би чадна хэмээн бардамнадаг. Тэрбээр багийнхаа бусад гишүүд
болон голлох үүрэгтэй тоглогчдоос шүүмжлэл сонссон ч албан тушаалтайгаа
зууралдсаар дэмжигчдээ эхнээс нь алдаж эхлэв. Энэ нь багийн амжилтад
муу нөлөөтэйгээс гадна бус бас олон сөрөг үр дагавартайг хэлэхгүй
нууцлая. Ер нь багийнхаа тоглолтыг найруулах үүрэгтэй Н.Алтанхуяг дахин
итгэл дааж чадахгүй гэдгээ хөгжөөн дэмжигчиддээ батласаар байна. Сүүлд
нь хэлэхэд, "Алтан хогийн сав” чинь нэр төдий шагналаас гадна албан
ёсоор гардуулж өгдөггүй. Харин мань Н.Алтанхуягт үүнийг хэлэхгүй бол
жинхнээсээ алтан хогийн саваа авмаар байна, хаанаас очиж авах уу гээд
эрэл сурал болж магад. Тиймээс түүнд Италийн "Сери А” дээр очиж улстөрд
"Алтан хогийн сав” шагнал бий болгож, жинхнээсээ олгодог байя гэсэн
санал оруулахыг зөвлөе дөө.
Э.Төгс
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2420
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих