А.Н.Загриковын хөшөөнөөс урагш 7,5 км газарт Баянцагааны нурууны урд үзүүрт 90 баатрын хөшөө байдаг ба уг хөшөөг манай эх орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө эрэлхэгээр тулалдаж, амь насаа алдсан Зөвлөлтийн дайчдын мөнхийн дурсгалд зориулж Халх голын байлдааны ялалтын 15 жилийн ойгоор босгожээ. Энэ хөшөө нь иж бүрэн цогцолбор хөшөөнүүд болон засагдсан бөгөөд энд ЗХУ-ын баатар И.И.Федюнинскийн дайчид болон В.И.Юдин, В.В.Арфеев, В .И.Дмитрий нарын зэрэг 110 хүний нэр эхэн үедээ бичээстэй байсан юм.
Хөшөөг халх голын ялалтын 20, 25, 30 жилийн ойгоор сэлбэн засч шинэчлэн зарим жижиг хөшөөг эмхтгэн тусгай тавцангууд байрлуулсан байна.
Гол хөшөөнд: "Энх тайвныг эрхэмлэгч
Монголын ард түмэн тусгаар тогтнол, улс түмний энх тайван, аяулгүй
байдлын төлөө Японы түрэмгийлэгчтэй Халх голд байлдахад амь үрэгдсэн
Зөвлөлтийн армийн дайчин баатрууд ба Монгол ардын хувьсгалт армийн
эрэлхэг цэргүүдийн яруу алдар бадартугай" гэж бичээд илд буу хоёрыг
зөрүүлэн байрлуулжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих