21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний цом 2014 Хөл бөмбөгийн тэмцээний хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо МХБХ-ны ногоон талбайд зохион байгуулагдаж дууслаа. Энэхүү тэмцээнд 15 аймгийн баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж буй бөгөөд манай аймгийн баг Д хэсгээс 1-р байрт шалгараад байна.
Дорнодын шигшээ баг даваа гарагт Баянхонгорын багийг 4:1-ээр хожсон бол өчигдөр Хөвсгөлийн багийг 5:1-ээр цэвэр хожсон юм.
Харин өнөөдөр уг тэмцээний шигшээ тоглолтууд эхлэх бөгөөд манай аймгийн баг 14:30 цагт Сүхбаатарын багтай тоглох юм байна. Тус аймгийн баг С хэсгээс 2-р байрт орсон аж.
Үндэсний цомын тэмцээн Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь жилдээ зохиогдож байна. Өнгөрсөн жилийн тэмцээнд Дорнод аймгийн баг тэргүүлж, алтан медаль хүртсэнийг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Энэ жил ч хөл бөмбөгчдийн маань аваргын буухиа үргэлжлэх болов уу хэмээн найдлага тавьж байна. Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй нутаг нэгт фанатууд та бүхэн 14:30 цагт хөл бөмбөгийн талбайд очиж багаа уухайлан дэмжээрэй.
Г.Алтанхуяг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих