Аймгийн аварга шалгаруулах Буриад сурын баг, цуваа харваа 3 өдөр
амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа шалгарууллаа. Мож /баг/
харваанд нийт 7 баг буюу Хэрлэн, Баян-Уул, Баяндун, Дашбалбар,
Цагаан-Овоо, Сэргэлэн сум болон ахмад харваачдаас бүрдсэн багийн
харваачид сэц мэргэнээ сорин өрсөлджээ.
Эрэгтэй төрөлд:
Тэргүүн байранд Баяндун сумын харваач, аймгийн мэргэн О.Сүхбаатар,
Дэд байранд Баяндун сумын харваач Б.Батбаяр
Гутгаар байранд
Цагаан-Овоо сумын харваач, спортын дэд мастер Б.Мөнхбамбар
Эмэгтэй
төрөлд:
Тэргүүн байранд Дашбалбар сумын харваач Оюунжаргал
Дэд
байранд Дашбалбар сумын харваач Ганчимэг
Гутгаар байранд Хэрлэн
сумын харваач Туяа-Эрдэнэ
Багийн харваанд:
Б.Энхбат ахлагчтай
Цагаан-Овоо сумын баг харваачид Тэргүүн байр
И.Батбаяр ахлагчтай
Хэрлэн сумын баг харваачид Дэд байр
Аймгийн мэргэн О.Сүхбаатар
ахлагчтай Баяндун сумын баг харваачид Гутгаар байр тус тус эзэллээ. Цагаан-Овоо сумын сурчид 2014 онд 4-р байр, 2015 онд 3-р байр, 2016 онд 2-р
байр эзэлж байсан билээ. Энэ жил Буриад сурын багийн харваанаас анх удаа
1-р байранд оржээ.
Эрийн хийморь шингэсэн сурын алтан зураахай өнөд
ивээг.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24282
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих