Өчигдөр Дорнод аймгийн хоёр ч суманд хээрийн түймэр гарсныг бүрэн унтраажээ. Тус аймгийн Сэргэлэн сумын Баян багийн "Галын гол” хэмээх газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлага ОБГ-т 16 цагийн орчимд ирж, 12 алба хаагч, орон нутгийн 24 иргэн шуурхай ажилласнаар 19 цагийн үед бүрэн унтраасан байна.
Түүнчлэн Матад сумын Жаргалант багийн "Гурван-Орвонт” гэдэг газарт түймэр гарсныг 20 цагийн орчимд бүрэн унтрааж, сумын удирдлагад нь хүлээлгэн өгсөн гэж тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Түймрийн шалтгаан нөхцлийг тодруулахаар хуулийн байгууллагад шилжүүлээд байна.
Д.Дэлгэрмаа
montsame.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24319
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих