Монгол улсын Засгийн газрын "ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил Дорнод аймагт эхэллээ. Дорнод аймаг дахь хөтөлбөрийн нээлтэд зориулж Аймгийн ЭМГ-аас БОЭТ-ийн гаднах талбайд "Элэг бүтэн Дорнод” хөтөлбөрийн хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм. Энэхүү өдөрлөгт Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хүрэлцэн ирж оролцлоо.
Өдөрлөгт ЭМЯ, ХӨСҮТ, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, ЭМГ, БОЭТ, Уламжлалт анагаах ухааны төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд, эмийн сангууд, Итгэл-Ивээлт, Нью-Эндорфин эмнэлэгийн эмч мэргэжилтнүүд оролцож дотрын үзлэг, С вирусийн оношилгоог үнэ төлбөргүй хийж үйлчилж буй ажээ.
Мөн 40-65 насны иргэдийг эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ ирж өдөрлөгт идэвхтэй хамрагдахыг урьж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих