Аймгийн төр, нутгийн захиргааны болон төрийн өмнит аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах ажилтны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шуурхай хуралдааны тэмдэглэлээс:
НЭГ: Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат дараах үүрэг даалгаврыг өгөв. Үүнд:
1.1.Газар тариалангийн бүс нутгуудад гандуу байгаа тул цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас оруулах талаар мэргэжлийн байгууллагууд ажлаа уялдуулан ажиллахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын удирдлагуудад,
1.2.”Цэвэр орчин” сарын аянд өгөгдсөн чиглэлүүдийн хүрээнд байгууллагуудыг идэвхитэй оролцуулах ажлыг зохион байгуулахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газарт,
ХОЁР: Аймгийн Засаг даргын орлогч Ш.ёл дараах үүрэг даалгаврыг өгөв. Үүнд
2.1.Үндэсний их баяр наадам болохтой холбогдуулан энэ 7 хоногт багтаан аймгийн Засаг даргын захирамж гарах тул ээлжийн амралтаа зохицуулж, Баяр наадмыг зохион байгуулах үйл ажиллагаандаа хариуцлагатай хандаж ажиллахыг салбар хороодын дарга нарт,
2.2.Аймгийн нийгэм, эдийн засгийн статистикийн мэдээллийг олон нийтийн цахим сүлжээ ашиглан иргэдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэх талаар анхаарч ажиллахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэст,
2-З.Нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаа тул зохион байгуулж буй ажлын талаар ирэх 7 хоногийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд мэдээлэл танилцуулахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Ус, цаг уур, орчны шинжилгээний газарт тус тус даалгалаа гэж Аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах алба мэдээлэв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих