Нийгмийн хамгааллын салбарын байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөр” энэ сарын 19,20-ны өдрүүдэд болно.Нээлттэй хаалганы өдрөөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газар, Дорнод политехникийн коллеж, Дорнод мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл урлагын газар, Аймгийн театр оролцож иргэдэд үйлчилгээ үзүүлэхээс гадна шинээр батлагдан гарсан хууль тогтоомжуудыг танилцуулж байна. Нээлттэй хаалганы өдөрлөг 06 дугаар сарын 19-ний өглөө 6 цагт эртэч хүн таньд зориулж найрамдал парк дээр үйл ажиллагаагаа эхлүүллээ. Өдөрлөг өнөөдөр худалдааны "Шүр зах” дээр мөн явагдах бол 6-р сарын 20-нд Тусгаар тогтнолын талбай дээр үргэлжлэн 2 өдөр явагдах юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих