Ардын хувьсгалын 96 жил, аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах аймгийн хорооны даргаар Засаг даргын орлогч Ш.Ёл, Дэд даргаар аймгийн ЗДТГ дарга, П.Бат-Өлзий, Нарийн бичгийн дарга, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Алтансүх нар томилогдон ажиллана. Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж наадмын салбар хорооны гишүүдийг танилцуулж, салбар хороодын ажиллах чиглэл үүргийг баяр наадмыг зохион байгуулах аймгийн хорооны дарга, Засаг даргын орлогч Ш.Ёл өглөө. Энэ жилийн баяр наадмын онцлог нь МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Дорнод аймаг Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнагдсантай холбогдуулан аймгийн хэмжээнд байгууллагуудын дунд өндөр бүтээлийн аянг өрнүүлэн ажиллах юм.
Энэ жилийн баяр наадмыг салбар хороодыг Үндэсний бөхийн, Морин уралдаан, Сурын харваа, Шагайн харваа, Баяр наадмын нээлт, хаалт, соёл, урлагийн, Нийгмийн дэг журам, хяналт тавих, Худалдаа үйлчилгээний, Хотын тохижилт, Зочид төлөөлөгчид, асрын үйлчилгээ хариуцсан, Баярын хурал, шагнал, хэвлэл мэдээлэл хариуцсан зэрэг 10 салбар хороод ажиллах юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих