Аялал жуулчлалын улирал эхэлж буй энэ цаг үетэй зэргэцэн Дорнод аймагт аялан ирэх гадаад, дотоодын аялагч жуулчдад зориулсан "Чойбалсан хотын Аяллын хөтөч” өврийн ном хэвлэгдэн гарлаа.
Тус хөтөч номыг УИД дээр байрлах "MONGOLIAN GUIDE TOUR” ХХК-ийн Аялал жуулчлалын мэдээллийн төвд байршуулж гадаад, дотоодын аялагч, жуулчдад түгээж байгаа ажээ. Тус мэдээллийн төв нь манай аймгийн Аялал жуулчлалын НЭГДЭЛд зөвлөх үйлчилгээ үзүүлэхийн сацуу, Дорнод нутгийн Аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг олон улсад таниулж, гадаад, дотоодын жуулчдыг манай аймаг руу илгээх аж.
"Чойбалсан хотын Аяллын хөтөч” өврийн номд Дорнод аймагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, үзвэр үйлчилгээ, худалдааны газруудын талаарх бүхий л мэдээллийг цогцоор нь агуулжээ.
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих