Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж "Насны хишиг” олгодог болсон билээ. Хуулийн дагуу Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө олгож байхаар болсон. Тэгвэл одоо Үндэсний их баяр наадмын өмнө "Насны хишиг” олгох ажил тун удахгүй эхлэх аж.
Энэ удаад Цагаан сараар насны хязгаарт хараахан ахмадууд нөхцөлүүдийг хангасан бол харьяа газрынхаа халамжийн мэргэжилтэнд хандах боломжтой аж. Харин долдугаар сарын 11-нээс хойш төрсөн ахмадууд энэ жил авах боломжгүй аж.
"Насны хишиг”-ийг 65 ба түүнээс дээш настай ахмадууд авдаг. Өнгөрсөн хоёрдугаар сард 51500 ахмад настанд 4 тэрбум 200 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна.
Насны хишиг олгохдоо:
65-69 настай ахмадад 50 мянган төгрөг
70-79 настай ахмадад 80 мянган төгрөг
80-89 настай ахмадад 150 мянган төгрөг
90 ба түүнээс дээш настай ахмадад 250 мянган төгрөг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих