Тус сумын Эрээн багийн төвөөс хойд зүгт холгүй хар зам дээр хэвтээ байрлалтай том жижиг чулуун дээрх хадны сүг зурагтай төстэй зүйл олдсон тухай мэдээллийг иргэдээс ирүүлсний дагуу энэ сарын 15-нд аймгаас ажлын хэсэг гарч малталт хийсэн байна.
Яг улаан зам дээр байдаг учир халцарч үрэгдэхээс нь болгоомжилж, богино хугацаанд малталт явуулжээ. Малтаж үзэхэд хадны сүг зураг бүхий том, жижиг 3 ширхэг хөхөвтөр өнгийн билүү чулуу илэрсэн аж. Дорнод аймгийн нутгаас ийм төрлийн хадны сүг зураг олдсон тохиолдол тун ховор гэнэ.

Эхний таамгаар дээрх олдворуудыг 2500-3000 жилийн тэртээх үетэй холбож байгаа юм. Цаг хугацааны хувьд яг хэдий үетэй холбогдох талаар нарийн судалгааг удахгүй эхлүүлнэ гэж тус аймгийн МХГ-ын Зүүн бүсийн Соёлын асуудал хариуцсан улсын байцаагч Б.Мангалжав ярив.
Малталт хийсэн ажлын хэсгийнхэн сүг зургуудыг өнөөдөр Дорнод аймгийн музейн захирал Н.Энхбаярт хүлээлгэн өглөө.
Малталт хийсэн ажлын хэсгийнхэн сүг зургуудыг өнөөдөр Дорнод аймгийн музейн захирал Н.Энхбаярт хүлээлгэн өглөө.
Д.Дэлгэрмаа [Монцамэ Дорнод]
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24430
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих