Дорнод аймгийн баяр наадам 7-р сарын 10,11-нд тохиож байна. энэ жилийн хувьд Дорнод аймаг Му-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатрын одонгоор шагнагдсаныг давхар тэмдэглэн өнгөрүүлхээр наадмын бэлтгэл ажил хийгдэж байгаа юм. Баяр наадмыг зохион байгуулах аймгийн хорооны даргаар, Засаг даргын орлогч Ш.Ёл томилогдон ажиллаж байгаа юм. Өнөөдөр баяр наадам зохион байгуулагдах наадмын талбайн тохижилтын ажлын явцтай танилцлаа.
Аймгийн баяр наадмын төв талбайн засварыг Хот тохижилтын хариуцсан салбар хорооны дарга, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга А.Гантулгаар ахлуулсан ажлын хэсэг талбайн засварын ажлаа эхлүүлсэн байна. Хотын тохижилтын хариуцсан салбар хороо нь Наадмын талбайн ногоон байгууламж, өнгө будгийг сэргээх, олон нийтийн газар, хөшөө дурсгалын газруудын цэвэрлэгээ, хотын гэрэлтүүлэг, зэрэг нийт 30 гаруй ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм. Ажлын хэсэгт Хэрлэн сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд, Гэрэл сэтгэмж ОНӨААТҮГ, Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ, Чойбалсан хөгжил ОНӨААҮГ-ууд багтаж байгаа бөгөөд талбайн засварын ажилд тухайн аж ахуй нэгж байгууллагуудын 100 орчим хүн ажиллаж байгаа юм байна. Баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн 10 салбар хороодыг байгуулан ажлуудаа хувиарлан баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажилдаа ороод байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24432
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих