Баяндун сумын Хайрхан багийн "Угтамын цагаан уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урагш 42 км-т/, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 орчим км/-т ойн түймэр гарсан тухай бид мэдээлж байсан. 6-р сарын 25-ны өдөр анх гарсан уг түймрийг Онцгой байдлын газрын 34 алба хаагч, орон нутгийн 67 иргэн, нийт 101 хүн өчигдөр өглөө 07:00 цагт цурманд оруулж 11:40 цагт бүрэн унтрааж Байгаль орчны улсын байцаагчдад хүлээлгэн өгсөн байна.
Мөн Чойбалсан сумын Энгэр шанд багийн "Сэргэлэн хараат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 160 км-т/ хээрийн түймэр гараад гурав хонож байна. Одоогоор аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 24 хүн түймрийн голомтод ажиллаж байна. Түймрийг өчигдөр оройн 23:00 цагт цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.
Мөн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Эрс-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ өчигдөр орой 20 цагийн үед хээрийн түймэр гарсан байна. Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн 16 алба хаагч, орон нутгийн 18 иргэн, нийт 46 хүн урьд шөнө 02:00 цагт цурманд оруулж 04:40 цагт бүрэн унтрааж Хилийн цэргийн 0198 дугаар ангийн жижүүрт хүлээлгэн өгчээ.
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих