ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар болон Дорнод аймаг хооронд 1950-1990 онуудад эрүүл мэндийн салбарт, ялангуяа тахлын эсрэг байгууллагууд хамтын ажиллагаатай байсан боловч 1990-ээд оноос хойш хамтын ажиллагаа тасалдаад байсан билээ.
Иймд дээрх хамтын ажиллагааг сэргээх, тэр тусмаа байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх тал дээр хамтран ажиллахаар Дорнод аймгийн ЭМГ болон Чита мужийн Тарваган тахалтай тэмцэх станцын удирдлага, албаны бусад хүмүүс Чита мужийн Борзя хотод уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үр дүнд ирэх 3 жилд дараах асуудлуудаар хамтран ажиллахаар боллоо. Үүнд:
Хил орчмын бүсийн тандалт судалгааны үр дүн, байгалийн голомт, тэдгээрийн идэвхжил, халдварт өвчний өвчлөлийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцох
Туршлага солилцох зорилгоор хамтарсан үзүүлэх сургалт зохион байгуулах
Хил орчмын нутгаар байгалийн голомтыг судлах
Хамтын эрдэм шинжилгээ, судалгааны ажил болон хил орчмын судалгааны ажил зохион байгуулах, зардлыг Өвөр байгалийн Чита хотын тахлын эсрэг станц хариуцахаар харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24449
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих