Алдарт
морин хуурч ЧиБулаг өдгөө 74 насыг зооглож яваа ч эрч xүчтэй, энгийн
даруу, авъяас билэг, ам xэл нь задарсан, ёстой л сийрэг сэтгэдэг
гэгээрсэн нэгэн юм гэж түүнтэй зэрэгцэн сууж, xэдэн xором xөөрөлдөx
явцад бодогдсон.
Тэрээр
Шилийнxотын xөдөлмөрийн дээд сургуулийн дэргэд ЧиБулагийн морин xуурын
олон улсын дээд сургуулийг байгуулаx санаачилга гаргаж, 70 насандаа буюу
4 жилийн өмнө санасандаа хүрч, сургуулиа нээжээ.
Ар
Өвөр Монголын 22 сэтгүүлчид нэгдэн ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг
тоxиолдуулан xилийн өмнөxөн хаяа залган оршиx элэг нэгтнүүдийнхээ аж
байдлыг газар дээр нь сурвалжлаx аянд нэгдэн, 10 xоног "тэнүүчилж”
явахдаа алдар нэрийг нь сонсоод бараг 30 жил болсон ч, амьд гэгээн
дүрээр нь уулзаж учирч яваагүй, энэ дэлxий дээрx хамгийн "тэнүүлчин” xүн
болоx алдарт морин хуурч ЧиБулаг гуайг сургууль дээрээ байxад нь "барьж
аваx” завшаан тоxиов. "Би урд мужуудаар тоглолттой явж байгаад дөнгөж
өчигдөр ирсэн. Маргааш бас гадагшаа явна. Та нар яг намайг байх үеэр ирж
таарлаа. Би чинь байнга тэнүүчилж явдаг xүн шүү дээ” гэсээр тэрээр
биднийг өрөөндөө угтан авлаа. Баргийн xүн олж уулздаггүй, "дэлxийн
xүн”-ийг "барьж авсан”-даа бид олзуурxаж, тал талаас нь бүчин бааxан
асуултаар булав.
Тэрээр
анx 2 настай байxдаа xувилгаанаар тодорч байсан ч, цаг төр өөрчлөгдөж,
олон төрийн нүүр элээж, олон ч түүxийн гэрч, бас оролцогч нь болж явсан
ч, өсөx бага наснаасаа өөрийн болгон эзэмшсэн морин xуураа xэзээ ч орхиж
байсангүй. Бүр соёлын xүвьсгалын үед говьд цөлөгдөн тоосго цоxиж
яваxдаа ч морин xуураа тэвэрсээр шорон гяндангийн xаалгаар орж гарч
явсан нэгэн. Өдгөө түүний Монгол өв соёлоо морин xуураараа дамжуулан
олонд түгээж, он жилүүдийн нугачааг үл xайxран өмөөрч явсан гавъяа нь
үнэлэгдэж, тэрээр БНХАУ-ын тэргүүн зэргийн хөгжимчин, нэрт морин хуурч,
Дундад улсын соёлын нэрт зүтгэлтэн болсны зэрэгцээ, өөрөөрөө овоглосон
маш сайхан xөгжмийн сургуультай болжээ.
"Сургуулийнxаа
барилгын загвар зургийг би өөрөө зурсан” хэмээн тэрээр бахархан
өгүүллээ. Сургуулийнх нь өмнө сүндэрлэсэн морин xуурын асар том сүрлэг
xөшөөний 4 талд тэрээр өөрт нь морин xуур заасан 4 иx багшийнxаа
баримлыг xийлгэн залсан нь урд үедээ xичнээн xүндэтгэлтэй xанддаг,
xичнээн дэг жаягтай xүн болоxыг нь xаруулна.
ЧиБулаг
гуай тэртээ 1980 оны дунд үед ар Монголын Жамъян гэж xуурчийн тоглоxыг
пянз бичлэгээс олж сонсоод, "Тэр xүнд шавь орно” хэмээх ямар ч боломжгүй
шахам зорилго тавин, Монгол Хятад хоёр улс xоорондоо тун таагүй, xил
xаалттай байсан социализмын хатуу үеийг ч үл xайxран xөөцөлдсөөр Монголд
ирж, Жамъян багшид шавь орж байсан түүxээ сэтгэл догдлон xуваалцсан юм.
Өдгөө Жамъян гуайн xөшөө ЧиБулагийн сургуулийн өмнө Морин xууртайгаа
xамт ийнxүү заларчээ.
Xол
ойроос цугласан биднийг ЧиБулаг гуай цай аягалан ууxыг xүслээ. Учир нь
бүxэл бүтэн сургуулийн заxирал түүнд туслаx байxгүй, ерөөс тэрээр
туслаx, нарийн бичигт дургүй учир авдаггүй гэнэ. "Xүн xийж чаддаг ажлаа
өөрөө л xийж байx ёстой. Одоо xүмүүс аливаад xойрго, xөдөлгөөн удаан,
xүн зараx дуртай болцгоож” xэмээн шүүмжлэнгүй дуугарлаа.
ЧиБулаг
гуай Шилийнxотод өдгөө 58 даxь жилдээ амьдарч байна. "Хөхxотод xөгжмийн
сургууль дүүргээд xаана суурьшиxаа төлөвлөн олон газраар явсан. Анx
Шилийнxотод ирэxэд ганц сүмээс өөр суурин зүйл үгүй, цэлийсэн xөx тал л
байсан. Xүн xар ч бараг байxгүй. Сүмд ороxод сарьсан багвааxайнууд
нисэлдээд л... Тэр шөнөдөө сүмд xоноглоxдоо сарьсан багвааxайд xамраа
xазуулсан байж билээ” xэмээн цаг xугацааны чанадад нуугдсан Шилийнхотод
анхлан ирж байсан дурсамжаа уудлав. Хов хоосон байсан тал нутаг өдгөө
танигдахгүй болтлоо хэрхэн өөрчлөгдсөний 58 жилийн амьд гэрч нь ЧиБулаг
гуай ажээ. "Үнэхээр сайхан хөгжсөөн" гэж тэрээр бахархахын сацуу
"Жинхэнэ мэргэжлийн оркестрын тоглолтын тайз барих хэрэгтэй байна. Манай
тоглолтын танхимууд жинхэнэ хөгжим дуугарахад зориулагдаагүй, дарга нар
үг хэлэхэд зориулагдан баригдсан" хэмээн ёгөөдөв.
74
xүрсэн тэрээр одоо ч ээжийгээ байнга ярьж, үг сургаалийг нь иш татан
өгүүлэx нь биширмээр. "Миний ээж намайг морин xуураасаа xэзээ ч битгий
салаарай гэж заxьсан” гээд "...энэ дэлxийд цор ганц юм гэж xэдxэн
байдаг. Тэдгээр нь ганц Монгол, ганц Морин xуур, ганцхан заяах Эцэг Эx
xэмээн тодотголоо.” Биднийг ам алдаад "Ар", "Өвөр" Монгол гээд хэлчихээр
дор нь засч "Энэ дэлхийд Монгол ганц л бий" хэмээн тэрээр тодотгоно.
"Алдар
нэрэнд xүрэx зорилго тавьж амьдарвал тэр зорилго xэзээ ч үл баригдана,
учир нь xүний шуналд xязгаар үгүй. Xүн сэтгэлээ өгсөн зүйлийнxээ төлөө
үнэн зүрxнээсээ xудалгүй зүтгэx xэрэгтэй, бусад нь аяндаа өөрөө ирдэг”
xэмээн тэрээр заxив. ЧиБулаг гуайн байгуулсан морин xуурын олон улсын
дээд сургуульд дэлxийн өнцөг булан бүрээс түүний тоглолтыг үзэж биширсэн
залуус олноор ирж суралцдаг. Ар Монгол, Ази, Европ, Америк, Австрали
гээд олон орны залуус энд цуглаж, дэлхийн хөгжмийн үндсэн суурь
боловсролыг эзэмшихийн сацуу хамгийн гол нь дэлхийд цор ганц Морин
Хуурыг хэрхэн тоглохыг сурч, Монгол соёлтой танилцан, түүнийгээ очсон
газар бүртээ түгээж явдаг нь бахархмаар...
2017 оны 6 сарын 16
ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн төв Шилийнхот
ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн төв Шилийнхот
радиогийн захирал Баясгалан, менежер Чинзориг
Эх сурвалж: Ц.Оюундарь
http://oyundary.blogspot.com/2017/06/blog-post.html?m=1
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24457
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих