АНУ-д суугаа Хятадын Элчин сайд Цуй Тянькай Америкийг Тайваньтай зэвсгийн гэрээ хийсэнд нь дургүйцлээ илэрхийллээ. Тэрбээр "АНУ-ын зүгээс Тайваньд зэвсэг худалдах болон Хятадын компаниудын эсрэг тавьсан хориг арга хэмжээ нь хоёр улсын харилцааг сулруулж байна. Энэ бүгд нь БНХАУ болон Америкийн харилцааг нураах зүйл юм” гэжээ.
АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Хезер Науэртийн мэдээлснээр, АНУ Тайваньд 1.4 тэрбум долларын зэвсэг худалдах гэрээ байгуулжээ.
Өмнө нь 2015 онд АНУ Тайваньд 1.83 тэрбум долларын зэвсэг худалдаж, үүнийгээ Тайванийг өөрийгөө хамгаалахад нэмэлт хүч болгож байна гэсэн билээ. АНУ-аас Тайваньд танк, пуужин, харуулын хөлөг онгоц зэрэг зэвсэг очдог аж.
Тайвань, АНУ-ын хооронд байгуулах зэвсгийн гэрээ Хятад, Тайванийн харилцаанд сэв суулгахгүй гэж АНУ үздэг. Харин Хятад улс үүнийг гурван улсын аль алиных нь харилцаанд нөлөөлөх зүйл гэж эсэргүүцсээр байна.
О.Чанцаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих