Сүүлийн 24 цагийн хугацаанд Дорнод аймгийн нутгаар 7 түймэр дэгдэж, үүний 5-ыг нь унтраажээ. Тухайлбал
Баяндун сум, Хайрхан багийн "Угтамын цагаан уул” гэдэг газар 25-нд ассан түймэр,
Дашбалбар сум, Харзат багийн "Энгэр булаг” гэдэг газар лхагва гарагт гарсан түймэр,
Чойбалсан сум, Энгэр шанд багийн "Сэргэлэн хараат” гэдэг газар өнгөрсөн ням гарагт ассан түймэр,
Матад сум, Жаргалант багийн "Халзан” гэдэг газар лхагва гарагт гарсан хээрийн түймэр,
Матад сум, Буян-Өндөр багийн "Мэнэнгийн цагаан хоолой” гэдэг газар өчигдөр гарсан түймрийг тус тус унтраагаад байгаа ажээ.
Харин Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Эрс-Уул” гэдэг газар мягмар гарагт гарсан түймрийг унтраасан боловч өчигдөр өглөө дахин асч, одоо түймрийн голомтод Аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 19 иргэн,
Мөн тус сумын Ташгай багийн "Азрага-Уул” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг мягмар гарагийн 20:05 цагт хүлээн авч орон нутгийн 34 иргэн ажиллаж байгаа тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих