Шинээр байгуулагдсан "Халхгол бороо" экспедиц сургалтыг зохион байгуулж, дадлагажих ажлыг 2017 оны 6 дугаар сарын 28, 30-ны өдрүүдэд хийлээ. Дадлагаар халалтын нөлөөгөөр үүссэн түр зуурын зурвас газраар аадар тунадас өгөх боломжтой үүлэнд урвалжыг оруулж, газар тариалангийн зарим талбайд болон Алтан гол, Хэрээ уул орчмоор түр зуурын аадар бороо орлоо. Мөн 30-ний шөнө хээрийн түймрийг унтраах зорилгоор үүлэнд урвалж оруулсан ба үүлний байдал нилээн сийрэг, тунадас маш бага өгөх үүл байсан хэдийч тунадасны хэмжээ эрчимшлийг бага зэрэг нэмсэн.
Цаашид цаг агаарын нөхцөл бүрдсэн үед "Халхгол бороо", "Онон бороо" экспедицүүд хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаа явуулахад бэлэн байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24478
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих