Манай ээжүүд хүүхдээ бор хоолонд оруулахдаа юу өгч эхлэх талаар мэддэг үү? Хүүхдийг онцлогоос нь хамаараад 4-6 сартайгаас нь эхлээд бор хоолонд оруулна.
http://zevtools.com
Каш,
тараг, сок, бантан зэргийг нэмэлтээр өгөхөөс гадна тархины тэжээл
гэгдэх хонины сүүл хөхүүлж байгаарай. Ялангуяа залуу ээжүүдэд хэлмээр
санагддаг. Түнхний дутуу хөгжил, рахит өвчинд сайн гэсэн энд тэндэхийн
болсон болоогүй витамин, гайгүй гэсэн үнэтэй болгоныг ам дамжин
хүүхдэдээ авч өгч байгаа харагддаг.
Харин манай Монголчууд хонины сүүлийг нярайгаас нь хөхүүлдэг байсан ухаантай ард түмэн
мөнөөсөө мөн. Хонины сүүл хөхөж өссөн хүүхэд өлчир чийрэг, өвчин
эсэргүүцэх чадвартай болдог . Хонины сүүл, өвчүүний хэрсэнгийн өөх нь
ханаагүй хүчил ихтэй, царцах нь удаан, тэжээллэг чанар өндөр, кальци
ихтэй, тэр чигээрээ тархины тэжээл гэгддэг. Мөн Д, С, А, К амин дэмүүд
агуулагддаг болохоор сульдаа, элдэв хордлого, харшил, харааны хөгжилд
эерэгээр нөлөөлж, цус багадалтаас ч сэргийлдэг. Тэгэхээр ямар ч эм
тангийн хэрэггүй байгаа биз. Монгол ухаан дэлхийд гайхагддаг даа, тэрийг
би хонины сүүл хөхөж өссөнтэй нь холбож боддог.
Яагаад гэвэл манай
Монгол хонины сүүлний химийн найрлага барууны хониноос хамаагүй
тэжээллэг гэдэг нь батлагдсан юм билээ. Ингээд зарим ээжүүдэд хэрэгтэй
байж магадгүй, бэлэн болгох аргыг бичье. Хонины сүүлээ ширхэгийх нь
дагуу зүсээд буцалж байгаа усанд хэсэгхэн дүрээд авна. Зарим хүмүүс янз
бүрийн малын өвчин халдчихна гээд чанаад байдаг. Гүйцэт чанаж болгож
болдоггүй, тэгвэл хүүхдийн аманд ороод тасраад, хахах магадлалтай. Өнө
эртний бидний энэ уламжлал нь зүгээр ч нэг хооллолтоор зогсохгүй нууц
увидас дагуулдаг гэдэгт би итгэдэг.
-Уламжлалт анагаах ухааны онолд нярай хүүхдийн хоололт, ялангуяа сүүл хөхүүлдэг байсны учир юу вэ?
-Дээр үеэс
нярай хүүхдэд сүүл хөхүүлдэг байсан. Хонины сүүлэнд ханаагүй хүчлийн
хэмжээ холестрин их байдаг. Иймд сүүл хөхсөн хүүхдийн өсөлт хурдасдаг,
витамин Д-ийн хэрэгцээг хангана. Хүүхэд өөх тосонд эрт дасдаг сайн
талтай. Сүүлэнд эсийн мембраны бэхжүүлдэг витамин С их элбэг учир
диатез, шар усны харшлын өвчин бага байдаг. Мөн А витамин их учир
хараанд сайнаар нөлөөлнө. Хүүхэд сүүл хөхөх үед тархи нь тайван амарч,
тархины даралтаас сэргийлдэг.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24493
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих