"Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд манай аймаг 2017 онд 40-65 насны 19443 иргэнийг С вирусын шинжилгээнд хамруулахаар болсон билээ.
Өнгөрсөн 7 хоногийн эцсийн дүнгээр э эрт илрүүлэг, шинжилгээнд 4063 иргэн хамрагдсан байна. Энэ нь хамрагдах ёстой 40-65 насны иргэдийн 20,9 хувийг эзэлж байгаа ажээ. Гэтэл хамрагдсан иргэдийн 18,0 хувьд нь С вирус, 11,5 хувьд нь В вирус илэрсэн байна.
Илрүүлэг шинжилгээнд хамрагдахын тулд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн байх шаардлагатай бөгөөд эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн иргэд В, С вирусын илрүүлэг, шинжилгээнд "С” вирус илэрсэн тохиолдолд вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж, эмчилгээ хийлгэх шаардлагатай иргэдийг хөнгөлөлттэй үнээр вирусын эсрэг эмчилгээнд хамруулах юм.
Гэвч зорилтот насны иргэдийн 45 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байгаа нь илрүүлэг шинжилгээ удаашралтай явагдах нэг шалтгаан болж байна.
Иймд иргэд та бүхэн эрүүл мэндийн даатгалаа төлж, илрүүлэг шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
dornodmedee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих