Өчигдөр буюу долдугаар сарын 04-ний өдөр Өмнөговь болон Баянхонгор аймагт газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн "Цагаан толгой” гэдэг газар өчигдөр 09:40 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлж, аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад "иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй" гэв.
Мөн Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Айраг багийн "Зоогийн зуух” гэдэг газар 11:34 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлж, аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын багийн Засаг даргаас тодруулахад "иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй" гэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих