Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын огцрох хүсэлтийг УИХ өчигдөр хэлэлцэж, албан тушаалаас нь чөлөөлсөн. "Женко” Х.Баттулгыг өөрийн хүсэлтээр сайдын суудлаас огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэнтэй зэрэгцэн түүний суудлыг залгах хүнийг томчууд дотроо битүүхэн хайж эхэлсэн. Сайдын суудалд хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн тунаж үлдэв.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр түүнтэй АН-ын "Кроун” фракцийн гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд асан Д.Нямхүү нилээд ширүүн "өрсөлджээ”. Ямартаа ч шинэчлэлийн Засгийн газар байгуулагдах үед Н.Алтанхуяг МоАХ фракцид сайдын суудал хэд, хэдийг оноосны нэг нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайдын суудал байсан юм. Харин МоАХ-ын "Женко” Х.Баттулга хоёр жил орчмын дараа өөрийн хүсэлтээр суудлаасаа огцорлоо. Одоо МоАХ-оос энэ яамыг удирдах хүнийг тодруулж томилох уу, эсвэл З.Энхболд тэргүүтэй "Шонхор” фракциас уу гэдэг хоёрдмол байр суурьт АН-ынхан хүрчихээд байсан юм.
Нөгөөтэйгүүр
"Шонхор”-ынхон өөрийн хүн болох УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн
байнгын хорооны дарга Г.Баярсайханыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн суудал руу
зүтгүүлсэн. Гэхдээ энэ асуудалд Ерөнхийлөгчийн нөлөө их байж, өөрийн
зөвлөх Л.Пүрэвсүрэнг сайдын суудалд залахыг хүслээ. Нөгөөтэйгүүр
Л.Пүрэвсүрэн нь МоАХ-ын гишүүн. АН-ын бусад фракцийнхан ч гэсэн
Л.Пүрэвсүрэнг сайдын суудалд суух нь бараг баталгаатай болчихлоо.
Түүнтэй зөрөөд яахав гэсэн юм бодоод явах болжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих