Дорнод аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид шинээр батлагдсан Цагдаагийн албаны хуулийн дагуу албан тушаалын цолоо авлаа. Энэхүү шинэ хуулиар орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн албан хаагчдын цол ялгамжтай байдлаар тогтоогдсон байна. Тухайлбал Дорнод аймгийн Цагдаагийн газрын ахлах албан тушаалтнууд Цагдаагийн хошууч, Тасгийн дарга нар Цагдаагийн дэд хурандаа, эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч, хэсгийн төлөөлөгч нар Цагдаагийн ахмад, бага бүрэлдэхүүн Цагдаагийн ахлах ахлагч цолтой болж байгаа ажээ.
Өөрөөр хэлбэл Хууль сахиулахын их сургууль төгссөн болон хуулийн бусад сургуулийг бакалавраар төгссөн алба хаагчид дээрх албан тушаалд томилогдохдоо шууд Цагдаагийн ахмад цол зүүж үүрэг гүйцэтгэх боллоо. Ингэснээр цагдаагийн цол нь ажилласан жилээр бус албан тушаалийг илэрхийлсэн зэрэг дэв болон өөрчлөгдөж байгаа юм.
Мөн Дорнод аймгийн Цагдаагийн газарт бүтцийн өөрчлөлт хийгдэж Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах, Эрүүгийн албадыг нэгтгэн Гэмт хэрэгтэй тэмцэх алба байгуулсан байна. Энэхүү албаны даргаар Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Ганзориг томилогдсон бөгөөд Цагдаагийн газрын даргын орлогчийн албыг давхар хашихаар болжээ.
Г.Алтанхуяг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих