Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулгатай ярилцлаа.
-Нийслэлийн аялал жуулчлалын газар энэ онд ямар төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна вэ?
-Манай Аялал жуулчлалын газар энэ гарснаас хойш аялал жуулчлалынхаа бэлтгэлийг хангаад явж байна. Одоогоор 11 сургалтыг зохион байгуулсан байна. Ер нь бол сургалтууд шувтарч байна. Аялал жуулчлалын газрын үндсэн үйл ажиллагааны салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх сургалт байдаг юм. Энэ хүрээнд бид энэ онд Солонгос, Япон, Англи хэлтэй хөтөч, тайлбарлагчийн, музейд тайлбар хийх, үйлчилгээний ажилтнуудын англи хэлний, аялал жуулчлалын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан, эрсдлийн менежмент онцгой байдал, зочид буудал, жуулчны баазын технологи, стандарт, жуулчидтай шууд харьцдаг төрийн албан хаагчийн харилцаа болон таксины үйлчилгээ эрхлэгчдийн гэх мэт сургалтыг зохион байгуулж байна. Мөн энэ онд жуулчдад зориулсан 17 арга хэмжээг хийхээр болсон. Одоогоор зургаан арга хэмжээг зохион явуулсан. Цаашдаа наадам, "Дээлтэй монгол", "Улаанбаатар марафон" гэх мэт томоохон арга хэмжээ зохионо.-Гандангийн дэнжийг соёлын аялал жуулчлалын дүүрэг болгох ажлыг эхлүүлж байгаа гэсэн шүү дээ. Ерөнхий төлөвлөгөөний газар ч тус орчмыг аялал жуулчлалаар хөгжүүлэх боломжтой гэж байсан. Танай байгууллага ямар байдлаар төлөвлөж, хэрхэн хөгжүүлэх гэж байгаа юм бэ?
-Манай зүгээс Гандан орчмыг дахин төлөвлөлтийг хийж байгаа мэргэжпийн баг байгаа юм. Мөн нийслэлээс ажлын хэсэг гаргаад Гандангийн дэнжийн төлөвлөлт дээр аялал жуулчлалын ямар элэмент суух ёстой юм бэ, цааш-лаад бусад хотын аялал жуулчлалын дүүрэг гэж нэрлэсэн хуучны хэв загвараа хадгалан үлдсэн дүүргүүдэд ямар менежмент хэрэглүүлдэг зэрэг бизнес төлөвлөгөөг болгон оруулах ажиллагаа явагдаж байгаа. Энэхүү ажлын хэсгийн хурал болсон. Мэргэжлийн байгууллагууд, судлаачид, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчид, манай байгууллага, боловсруулж байгаа аж ахуйн нэгжийн төлөөлөл гэх мэт байгууллагууд уулзсан юм. Гэвч Гандан хийдтэй холбоотой өер өөр үзэл бодолтой хэсгүүд бий.
Тиймээс аль болох л ойлгуулах гэж оролдож байна. Гандан нь улсын тусгай
хамгаалалттай бүс нутаг шүү дээ. Тэгэхээр энэ ажлыг төлөвлөлтийн хүрээнд
л явж байна гэж ойлгож болно.-Жуулчны мэдээллийн төв хоёрыг нээсэн байгаа шүү дээ. Энэ талаар?
-Тийм.
Төмөр замын төв буудал болон Сөүлийн гудамж тус бүрт нэгийг
байрлуулсан. Манай мэдээллийн төвийн үндсэн үйл ажиллагаа жуулчдад
мэдээлэл өгөх юм. Гэхдээ гадаадад аялах Монгол иргэн болон дотоодын
иргэдэд зориулсан үзвэр, үйлчилгээ болон аюулгүй байдлаа хангах
шаардлагатай утасны дугааруудыг байрлуулсан. Нийслэлийн Аялал
жуулчлалын газар дээр байрладаг жуулчны мэдээлэлийн төв дөрвөн хэл дээр
мэдээлэл өгдөг. Мөн утсаар мэдээлэл авч болдог байгаа. Түүнчлэн
үйлчилгээний байгууллагатай холбоотой гомдол, санал, халаасны хулгай гэх
мэт хэрэг зөрчлийн мэдээг авч холбогдох байгуулладаг хүргэдэг.-Горхи-Тэрэлжийн бүс нутгийг аялал жуулчлалын жишиг суурин байдлаар хөгжүүлнэ гэсэн?
-Налайх дүүргийн VI хорооны нутгийг аялал жуулчлалын жишиг суурин байдлаар хөгжүүлэхээр ажиллаж байна. Орон нутгийн ажил эрхлэгчид болон манай байгууллагын төлөөлөл орсон баг ажиллаж байгаа. Энэ хүрээнд орон нутгийн иргэдийг сургах, жижиг, дунд үйлдвэрийн төслийн хүрээнд сургаж, зээлд хамруулах, үйл ажиллагаа явуулж байгаа 60 гаруй амралтын баазад ажиллуулж болох мэргэжлийн жагсаалтыг судалгаагаар гаргаж, үүнийхээ дагуу сургах, жуулчлалын явдаг газрыг тохижуулах, тэмдэгжүүлэх гэх мэт ажлуудыг хийж байна.
-Нийслэл хот жилд хэдэн жуулчин хүлээж авдаг
юм бэ. 2030 он гэхэд жилд таван сая жуулчин хүлээн авдаг болно гэсэн.
Боломж нь хэр юм бол?
-2030 он гэхэд таван сая жуулчин хүлээн авна гэдэг бол "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн алсын хараа юм. Энэ аяны үндсэн ажлыг манай газар зохион байгуулж байгаа. Бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. Харин хөтөлбөр маань 2020 он хүртэл хэрэгжихээр төлөвлөлт нь явагдаж байна. Энэ хөтөлбөр маань Засаг дарга ч юм уу, Аялал жуулчлалын газар гаргаж ирсэн зүйл биш. УИХ нийслэл хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг батлахад "Улаанбаатар хотыг зүүн хойд Азийн бүс нутгийн бизнес, аялал жуулчлалын төв болгоно" гэж орсон байдаг.
Жуулчдын тоог өсгөх янз бүрийн менежментийн аргыг хэрэглэж болно. Эхний ээлжинд 2014, 2015 онд хотын соёл, нийтийн болон төрийн үйлчилгээнд найрсаг хандлагыг бий болгох, жуулчны аюулгүй байдлыг хангах гэсэн чиглэл дээр анхаарлаа төвлөрүүлж байгаа юм. Үүний дараагаар "Сэтгэл татам Улаанбаатар" гээд жуулчдад зориулсан үзмэр, үйлчилгээ, барилга байгууламж, тохижилтын асуудалд анхаарлаа хандуулан ажиллана. Юун түрүүнд хотын иргэдийг эелдэг харьцаатай, сайн үйлчилгээтэй, жуулчин халдагад өртөхгүй суурийг бүрдүүлээд шат шатаар хэрэгжүүлэх юм.

-Хятадын жуулчид худалдан авалтыг ихээр хийдэг учраас аль болох татах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Гэтэл Хятадын иргэдийг зарим хөдөлгөөнүүд оруулж ирэхийг эсэргүйцдэг шүү дээ?
-Үүнийг өөрчлөхийн тулд л хотын соёл, найрсаг байдлыг төлөвшүүлэх гээд байгаа юм. Ер нь аль ч улсад тухайн оронд хамгиин ихээр ирж байгаа улсын иргэдийг
эсэргүүцэх сөрөг хандлага байдаг. Ганцхан манайд тохиолдоод байгаа юм
биш. Тиймээс үүний эсрэг аялал жуулчлалаас олж байгаа орлого, эдийн
засаг болон нийгмийн өгөөжийг зөв сурталчилж өгөх хэрэгтэй. Мөн хэрэг
зөрчилтэй холбоотой асуудал гарвал нэг мөр шийддэг байх нь чухал юм.
Түүнчлэн хотын соёлыг нийгмийн бүхий л хэсгүүдэд төлөвшүүлэх хэрэгтэй
юм. Жишээлбэл, энэ асуудлыг нийслэл дэвшүүлж байгаа учраас эхлээд төрийн
албан хаагчдад эхэлж төлөвшүүлье гэж байгаа юм. Ингэхдээ иргэдэд
үйлчлэхдээ албан тушаал, нэр бүхий эмблэмийг зүүж хэвшүүлнэ. Мөн
үйлчилгээ авахаар орж ирсэн хүн түрүүлж мэндлээд миний дүү гэх мэт
аргадсан байдал үүсэхээс сэргийлэх, бүх шатны албан хаагч иргэдтэй
түрүүлж мэндэлж байх зэрэг юм. Мөн үйлчлүүлэгчийн үнэлгээг дээд шатны
албан хаагч нь шууд хүлээж авдаг байх нөхцлийг бүрдүүлэх гэх мэт байна.
Энэ нь бусад байгууллагуудад дуурайл болох учраас стрессны төвшин
багасна.
-Ирж байгаа жуулчдад Монголын соёл, ахуй, ёс заншлийн талаар мэдээлэл өгч байх нь чухал байх?
-Эдгээр зүйлд хүндэтгэлтэй ханддаг байх ёстой., Хүндэтгэлгүй ханддаг, нийгмийн ёс зүйг давж гишгэдэг учраас иргэд бухимдаад байгаа юм. Жуулчин гэхээр л Монголд юу дуртайгаа хийхийн нэр биш. Нийслэл хот маань дүрэмтэй болж байна. Тиймээс жуулчдад зориулж шаардлагыг тавих өөр стратегийг ашиглана гэж байгаа юм. Ингэхдээ аялахаасаа өмнө судалдаг мэдээлэлд нь нөлөөлнө. Тухайлбал, Сингапурт очсон жуулчин бохь, хогоо хаявал өндөр торгууль төлнө гэдгийг мэддэг. Учир нь Сингапурын сурталчилгааны хажуугаар тэр мэдээллийг шууд болон шууд бус байдлаар жуулчдын тархинд нь суулгаж өгдөг.
-Жуулчид секс аялал хийхээр Монголд ирдэг гэдэг мэдээлэл байдаг?
-Энэ асуудлыг хотын дарга ядуурлыг дагаж бий болдог гэж хэлж байсан. Түүнээс биш зөвхөн аялал жуулчлалаас болдог зүйл биш. Гэхдээ энэ эрсдэл олон хүн ирэхийн хэрээр нэмэгдэнэ. Харин манайх шиг хагас сая биш олон арван саяар нь жуулчин авдаг хотууд аялал жуулчлалын сөрөг нөлөөллийн эсрэг стратегийг хэрэгжүүлдэг. Цагдаа, Мэргэжлийн хяналт гэх мэт ажлуудыг давхар хийдэг. Мөн ямар төрлийн зах зээлээс ямар төрлийн жуулчдыг авах вэ гэдэг үүнтэй шууд холбоотой байдаг. Ганц бие эрчүүд аялж ирдэг улсын гэр бүлийн жуулчдын сонирхлыг татах арга хэмжээ авах гэх мэт. Мөн хүүхэд залуус, ахмад настны гэх мэт янз бүрийн ажлыг хийж болно. Ер нь бол аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэдэг алга эргүүлэхийн дайтай хийдэг ажил биш. Энэ нь тухайн улсын нийгэм, эдийн засгийн байдалтай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл улс орны хөгжилтэй шууд холбоотой гэсэн үг шүү дээ.
-Энэ жилийн арга хэмжээнүүд өнгөрсөн оныхоос ямар онцлогтой юм бэ?
-Олон шинэ арга хэмжээ нэмэгдэж байгаа. 2013 оноос өмнө нь 17 арга хэмжээнээсээ гурав нь л болдог байсан. Тэгэхээр сүүлийн хоёр жилийн хугацаанд 14 арга хэмжээ нэмэгдсэн гэсэн үг. Тухайбал, Улаанбаатарын өвлийн наадам гэж огт болдоггүй байсан. Мөн жуулчдын гэрэл зургийн уралдаан, олон үндэстний хоолны өдөрлөг, айраг фестиваль, Улаанбаатарын алтан долоо хоног гэх мэт шинэ арга хэмжээнүүд байна. Ер нь бол цаашдаа ч арга хэжээнүүдийг нэмэгдүүлнэ. Гэхдээ сар бүр нэг сонирхолтой арга хэмжээг явуулахыг зорьж байна. Ингэхдээ өөр хаана ч болдоггүй онцлогтой байх нь чухал. Жишээлбэл, өвлийн наадмаар мөсөн шагайн харвааг манайхаас өөр газар үзэхгүй шүү дээ.

Г.БАЯРЦЭЦЭГ /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2455
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих