Буриадын язгуур өв соёлыг аялал жуулчлалын бүтээгдхүүн болгоход чиглэсэн уламжлалт "Ёохор” наадам нь Хэнтий аймгийн Батширээт суманд 7 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдана. Буриад зоны уламжлалт ардын тойрон бүжиг Ёохорыг хойч үедээ өвлүүлэн хөгжүүлэх зорилго бүхий энэхүү наадмын үеэр хатар жороо морь, богино зайн бооцоот морины уралдаан, буриад бөхийн барилдаан, буриад айлын нэг өдөр зэрэг Буриадын өв соёл, үндэсний спорт, ахуйг харуулсан олон сонирхолтой арга хэмжээнүүд явагддаг. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Хэнтий аймгийн музей нь "Буриад-Монголчуудын ахуй соёл” нүүдлийн үзэсгэлэнг Батширээт суманд зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэнд Буриад уламжлалт соёл, ахуйг харуулсан олон сонирхолтой үзмэр, эд өлгийн зүйлс дэглэгдэнэ. Та бүхнийг Батширээт сумын "Ёохор” наадмыг зорин байгалийн үзэсгэлэнт газар, түүх, соёлын дурсгал, Буриад угсаатны соёлын өвийг үзэж сонирхоно уу хэмээн урьж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24564
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих