Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд Дорнод аймгаас олон жилийн дараа Үндэсний сурын улсын мэргэн тодорлоо. Цагаан-Овоо сумын харъяат МУ-ын спортын мастер, аймгийн мэргэн Батбаярын Баярчимэг түрүүлж Монгол улсын мэргэн цолтны болзол хангалаа. Мөн энэ жилийн Буриад сурын харваанд 61 онож түрүүлэн Буриад сурын харваанд Улсын мэргэн цолны болзол хангаад байсан билээ. Нэг наадмын хоёр өөр төрөлд түрүүлсэн ховор тохиолдол боллоо.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24590
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих