Алтан Дорнод Монгол ХХК Канад,Австрали гэх орнуудаас алт олборлох лицензийг худалдан авсан билээ. Манай улсын хувьд гаднынханд хамаг юмаа шулуулж байдаг бол энэ арчаагүй үйлдлийг Алтан Дорнод Монгол компани таслаж байгаа гэхэд хэлсдэхгүй. Тэгвэл уг компаний захирал хамар Ганболдын ах Т.Ариунболд гэх эрхэмийг танихгүй хүн байхгүй биз. Мөнгө хүүхэн хоёрын асуудлыг хэзээ ч хойш тавьдаггүй хэдэн бизнесмэний нэгт түүний нэр тэргүүлдэг. Янз бүрийн миссүүдтэй байнга холбогдож, амраглаж явдаг түүний хувьд шинэхэн амрагаа сонгосон байна. Хэвлэл мэдээллийнхний аманд амрагийн харилцаагаараа байнга тоншуулдаг эрхэмийн шинэхэн амраг АНУ-ын хөрөнгө зуучлалын Pacific Sunrise Estates Inc компаний өв залгамжлагч болох Mary Theresa гэх эмэгтэй гэнэ. Алтан Дорнод Монгол ХХК Канад,Австрали улсаас алт олборлох лицензийг худалдаж авсан нь магадгүй түүний шинэхэн амраглалтай холбоо хамааралтай байхыг үгүйсгэхгүй. Тэд хоёр улсын хооронд ирэн очин амраглаж байгаа нь аль хэдийнэ хэвлэлийнхний дуранд өртжээ. Mary Theresa манай улсыг зорин ирж, шинэхэн хосууд цагийг хөгжилдөн өнгөрөөж байгаад ийнхүү манай дуранд өртсөн юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24614
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих