Аймгийн Засаг даргын захирамжаар Үндэсний соёл, урлаг, спортыг хөгжүүлэх ажлын хүрээнд Үзэмчин ардын уламжлалт урлаг, соёлын санг баяжуулах, үзэмчин зан үйлийн давтагдашгүй өвийг сэргээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн, сурталчлах зорилгоор Үзэмчин ардын соёл, урлаг, спортын "Алтан дөрөө” наадмыг 2017 оны 07 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Баянтүмэн суманд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.Дорнод аймагт халх, буриад, барга, үзэмчин ардууд голчлон аж төрдөг бөгөөд Буриадын "Алтаргана", Баргын "Баргажин", Үзэмчний "Алтандөрөө" наадмуудыг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24622
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих