Сомагийн уурхайд осолдсон уурхайчдыг аврах ажиллагаа үргэлжилж байгаа
ч цаг хугацаа өнгөрөх тусам тэндээс амьд хүн олно гэдэг бэрх болж буй
гэнэ. Туркийн Эрчим хүч, байгалийн нөөцийн сайд Танер Йылдыз амь
үрэгдсэн хүний тоо 282-т хүрснийг дуулгав. Өнгөрсөн мягмар гаригийн
үдээс хойно уурхайд гал гарч дэлбэрэлт болоход тэр үед ажиллаж байсан
780 гаруй уурхайчнаас 450 орчмыг нь аварч чаджээ. Одоо ч олж аварч
чадаагүй, уурхайн гүнд амьд эсэх нь эргэлзээтэй 100 шахам хүн байгаа юм.
Аврах ажиллагаанд 460 аврагч оролцож байна.
Туркийн түүхэнд
олон хүний амь авч одсон уурхайн осол нэг биш удаа гарч байжээ. 1941
оноос хойш зөвхөн уурхайн ослоор 3000 хүн амиа алдсан. 1992 оны
гуравдугаар сарын 3-нд нэг дор 263 хүн уурхайн нурангид дарагдан нас
баржээ. Төр засаг уурхайчдыг хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдалд
анхаарал тавихгүй байсан хэмээн буруутгасан Үйлдвэрчний эвлэл бусад
уурхайнхныг ажил хаялтад уриалжээ.
ӨДРИЙН ШУУДАН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих