Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзлаа. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт Ерөнхийлөгч Х.Баттулгад Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргээд, тангараг өргөж ажлаа эхэлсэн даруйдаа өөрийг нь хүлээн авч уулзаж байгаад талархсанаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгааг дурдаад цаашид хоёр орны харилцааг улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Ингэснээр
эмэгтэйчүүдийн ажлын байр олноор бий болно гэж үзэж байгаа юм. Кампучи,
Мавритан, Өмнөд Судан зэрэг улс орнууд оёмол сүлжмэл бүтээгдэхүүнээ тус
улсын зах зээлд нийлүүлэхэд татвар төлөхгүй байх хуулийг АНУ-ын
Конгресс гаргасан байдаг байна.
Монгол
Улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-руу татваргүй
экспортлох тухайд дээр дурдсан бусад улс орнуудтай адил боломж Монгол
Улсад олгох асуудлыг судалж үзэхээр боллоо. Тэрбээр АНУ Монгол Улстай
хөдөө аж ахуйн болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран
ажиллахаар сонирхож байгаа, эхний төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлж
байгааг дурдлаа. Мөн МСС-ийн хоёр дахь компакт хөтөлбөрийг Монгол Улсад
хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаараа ярилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галттай уулзах үеэрээ хоёр орны харилцааг цаашид хэрхэн өргөжүүлж, эдийн засгийн хувьд үр дүнтэй хамтран ажиллах боломжуудын талаар ярилцав.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих